2024-06-19

Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан “Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхтэй урьдын адил, уламжлалт найрсаг харилцааг идэвхтэй үргэлжлүүлэх сонирхолтой байна”

      Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан өнөөдөр /2024.06.19/ Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Валентин Ангеловыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

          Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн хооронд  найрсаг харилцаа тогтсон гээд өнгөрсөн хугацаанд хоёр орны төлөөлөгчид харилцан айлчлал хийсэн нь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.

       Тэрээр цааш нь уламжлалт, найрсаг харилцааг идэвхтэй үргэлжүүлэн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгааг дурьдахын сацуу Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, хатагтай Павлина Пановад мэндчилгээ дэвшүүллээ.

       Ноён Валентин Ангелов “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд зочилж Үндсэн хуулийн цэцийн дарга Тантай биечлэн уулзсан нь нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. Хамтын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэхийн тулд ирэх жил харилцан айлчлал зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” гэв.

           Уулзалтанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар оролцлоо.