Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мод тарив.

“Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд зарлиг гаргаж иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод, бут, сөөг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх талаар уриалга гаргасан. Энэ дагуу жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.

_DSC0301

“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн энэ жилийн арга хэмжээний хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлж байгаа ба Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Үндсэн хуулийн цэцийн төгөл” байгуулах ажлыг санаачлан 45 хайлаас, 25 чацарганы мод суулгалаа.

_DSC0157

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 17.1-д “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсийг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ,” 17.2-т “…байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан байдаг.  Цаашид энэ төглийг өргөжүүлэх, тарьсан модыг ургуулан арчилж, хамгаалан ногоон орчныг бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх үүргийг давхар хүлээж тарьсан модыг ургуулан хамгаалж тогтмол услаж байхаар боллоо.

Random Posts