БНСУ-ын Күүкмин их сургуулийн Хуулийн сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл өнөөдөр /2024.07.23/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд хүрэлцэн ирж Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас байгууллагынхаа бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар оюутнуудад мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өгөв.
МУИС-ийн Хууль зүйн сургууль нь БНСУ-ын Күүкмин их сургуулийн Хуулийн сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2011 оноос БНСУ-ын эрх зүйн боловсролын төвийг байгуулан ажиллуулж байна. Энэ хүрээнд Монгол Улсын эрх зүйн соёлтой танилцах зуны сургалтын хөтөлбөрийн дагуу БНСУ-ын Күүкмин их сургуулийн Хуулийн сургуулийн багш, оюутнууд хүрэлцэн ирээд буй аж.