Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэгт газар барьцаалах гэрээ байгуулахдаа талууд харилцан тохиролцсон бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар хангаж болохоор зохицуулсан нь иргэний газар өмчлөх эрх болон шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, улмаар Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1, 2, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж  мэдээлэл ирүүлжээ.

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй эхэлнэ.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН  ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Random Posts