БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын суурин төлөөлөгч хатагтай Парк Суянгийг хүлээн авч уулзав

2015 оны 11 дүгээр сарын 17-нд  БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Парк Суянг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд зочиллоо.

Суурин төлөөлөгч хатагтай Парк Суянг болон тус төлөөлөгийн газрын KOICA-ийн хөгжлийн тусламж хариуцсан мэргэжилтэн Ео Кью Чол  нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Уулзалтын танхимд хүлээн авч уулзав.

_DSC0076

Уулзалтад  (KOICA)-ын суурин төлөөлөгчийн газрын орчуулагч. Б.Энхсаруул, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Хамтын ажиллагаа, мэдээлэл, технологийн газрын дарга Д.Соронзонболд, Захиргаа, нийтлэг үйлчилгээний газрын дарга Г.Даваадалай, Хамтын ажиллагаа, мэдээлэл, технологийн газрын зөвлөх Ё.Өнөборгил, Мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Даваажав нар оролцов.

Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхэд БНСУ-ын дэвшилтэд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, судалгаа болон сургалтын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

_DSC0093

Уулзалтын дараа Суурин төлөөлөгч хатагтай Парк Суянг  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурж Үндсэн хуулийн музейд зочлов.

Random Posts