Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасныг зөрчсөн гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 12  дугаар дүгнэлтийг гаргасан билээ.

Дээрх дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцээд, 84 дүгээр тогтоол гаргаж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын  27-ны өдрийн 9 цаг 30 минутаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна.

                                      ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Random Posts