Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.17 дахь заалтаар нотариат, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд хамааруулсан нь Үндсэн хуульд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах эрх болон төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах тухай заалт, түүнчлэн холбогдох бусад заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн байна.

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 9:30 цагаас Цэцийн ордонд  нээлттэй хийхээр товложээ.

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Random Posts