Үндсэн Хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

 Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл, Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран тавдугаар зүйлийн холбогдох хэсгийг тус тус зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллээр үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй эхэлнэ.

 

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Random Posts