Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн 25 жилийн ой тохиож байна.

Coat_of_Arms_of_the_Russian_Federation.svgОросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн 25 жилийн ойг тохиолдуулан 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Санкт-Петербург хотноо “Орчин цагийн Үндсэн хуулийн шүүх: Тулгамдсан асуудал болон ирээдүйн төлөв” гэсэн сэдвээр олон улсын бага хурал зохион байгуулах гэж байна.

Энэхүү бага хурлын үйл ажиллагаа нь 2016 оны 5 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах Петербургийн VI олон улсын хууль зүйн форумын үйл ажиллагааны эхлэл болох юм байна.

Дээр дурдсан үйл ажиллагаа нь хууль зүйн салбарынхны хувьд хамгийн чухал үйл явдал бөгөөд энэхүү бага хурлаар хууль зүйн шинжлэх ухааны тулгамдсан асуудал, хууль хэрэгжүүлэх практик болон эрх зүйн цаашдын төлөв, хандлагын талаар хэлэлцэх юм. Бага хурал болон форумын үйл ажиллагаанд дэлхийн олон орноос Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчид, практик-хуульчид болон эрдэмтэд оролцох юм байна.

Random Posts