ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн төлөөлөгчид Үндсэн хуулийн цэцэд зочлов


ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн төлөөлөгчид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд зочлов. ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан /ХЗС/-ийн тэтгэлгээр ХБНГУ-д их, дээд сургууль төгсөгчдийн уулзалт 2016 оны 4 дүгээр сарын 15-16-ны өдөр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.
Уг уулзалтад оролцогчдыг 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17.00 цагт Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг Үндсэн хуулийн цэцийн ордонд хүлээн авч уулзан, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, Ханнс Зайделийн сан ба Цэц хоорондын хамтын ажиллагааны талаар танилцуулав.

HHS
Уулзалтад ХЗС-ийн Зүүн хойд Азийн хэлтсийн дарга В. Ланге, тус сангийн гадаад орноос суралцагсдын тэтгэлгийн асуудал хариуцсан хэлтсийн дарга М.Чепалла, ХЗС-ийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа нар байлцав.  Мөн Зүүн өмнөд Азид анх удаа болж буй энэхүү уулзалтад оролцогч ХЗС-ийн тэтгэлэг хүртэгч БНХАУ, Монгол Улс, БНСУ, БНАСАУ, ХБНГУ-ын төлөөлөгч 20 гаруй хүн хүрэлцэн ирсэн ба ХЗС-ийн Зүүн хойд Азийн хэлтсийн дарга В. Ланге халуун дотноор хүлээн авсанд талархаж үг хэлсэн.

HSS1
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг Ханнс Зайделийн сан нь 1993 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, 1995 оноос Монгол Улсын Засгийн Газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаасаа хойш Монгол Улсын хууль зүйн салбар түүний дотор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн чадавхийг бэхжүүлэхэд тал бүрийн дэмжлэг, туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд Ханнс Зайделийн сан ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх болон мужийн Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах, харилцаа холбоо тогтоох, ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид, эрдэмтдийг урьж хууль эрх зүйн асуудлаар олон улсын хурал, сургалт зохион байгуулах, Цэцийн шийдвэрийг англи хэл дээр орчуулж нийтийн хүртээл болгох, Цэцийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Зочид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим, номын сан, Үндсэн хуулийн музейг үзэж сонирхов.

HSS3