Монгол Улсын Үндсэн хуулийг есөн хэл дээр хэвлэн гаргалаа

 Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” 151 дүгээр зарлиг гаргасан.

9 н хэл дээрх Үндсэн хуульУг зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Хөрөнгө гаргах тухай” 357 дугаар тогтоол баталсан билээ. Уг шийдвэрээр иргэдэд зориулан Монгол Улсын Үндсэн хуулийн багц ном эрхлэн гаргахаар төлөвлөсөн.

           Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үүднээс иргэд болон байгууллагын эрэлт хэрэгцээг харгалзан Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулж Монгол Улсын Үндсэн хууль 9 хэлээр  /Монгол, Англи, Орос, Франц, Герман, Япон, Хятад, Солонгос, Казак/ хэвлэгдэн гарлаа.

 

 

 

Random Posts