Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мод тарив.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010.04.14-ний 63 дугаар зарлигаараа жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногийн Бямба гаригийг мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.

OCHIRBAT GISHUUNЭнэхүү зарлигийн хүрээнд байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг бий болгоход хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Үндсэн хуулийн цэц, түүний Тамгын газраас жил бүр мод тарьдаг уламжлалтай.

Энэ жил Үндсэн хуулийн цэцийн үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний угтвар ажил болгож 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төгөл байгуулах ажлыг үргэлжлүүлэн өмнөх жил тарисан модоо арчлан хамгаалж, шинээр нэмж  80 орчим мод тарилаа.

Уг арга хэмжээнд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын нийт ажилтнаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Д.Наранчимэг нар нэгдэн байгаль орчноо хамгаалах, ногоон орчныг бий болгох үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан юм.

_DSC0199_DSC0228

_DSC0187

Ganzorig gishuun

_DSC0005

_DSC0011

Random Posts