Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн 25 жилийн ойд зориулсан олон улсын бага хурал боллоо

Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн 25 жилийн ойг тохиолдуулан Санкт-Петербург хотноо 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан “Орчин үеийн Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл: Тулгамдсан асуудал болон ирээдүйн төлөв” сэдэвт олон улсын бага хурал болон 5 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулсан Петербургийн VI олон улсын хууль зүйн чуулга уулзалтад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг оролцоод ирлээ.

Бага хурлын үеэр ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дарга Валерий Зорькин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийг хүлээн авч уулзаж, хоёр Үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Олон улсын бага хуралд 30 гаруй улсын шүүгч, судлаачид оролцсон бол Петербургийн VI олон улсын хууль зүйн чуулга уулзалтад 77 улсын шүүгч, судлаачид оролцсон байна.