Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо.

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

   _DSC0504[1]

  Дээрх хуулиудад хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хууль зөрчсөн, хуульд харшилсан бол Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хянаж эцэслэн шийдвэрлэхтэй холбоотой журмыг зохицуулсан зүйл, заалтыг хүчингүй болгож, өөрчлөн найруулсан байх бөгөөд ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, хуульд харшилсан шийдвэрээ ямар журмаар хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулалтгүй орхиж, хуулийн хийдэл бий болгожээ.  Гэвч энэ нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байх бөгөөд Улсын Их Хурал хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх хийдлийг арилгах боломжтой юм хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж 08 дугаар дүгнэлт гаргалаа.

 

 

Random Posts