Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Санхүүгийн тайланд итгэл үзүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2013-2015 оны санхүүгийн тайлангийн аудитаар “зөрчилгүй” санал дүгнэлт авсан,  холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан гэж Үндэсний Аудитын газраас үзэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 240 дугаар тушаалаар баталсан ”Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам” мөн Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны санхүүгийн тайлан”-д итгэл үзүүлж ”Зөрчилгүй” санал дүгнэлтийн тодорхойлсон “Итгэмжлэл”-ийг гардуулан өглөө.

itgemjlel avav

Дашрамд дурдахад 2017 онд Монгол Улсын хэмжээнд Төсвийн Ерөнхийлөн захирагч 30, Төсвийн шууд захирагч 148, Төсөл хөтөлбөр, сангийн 27 байгууллага болон тэдгээрийн нийт  2733 санхүүгийн тайланг Үндэсний Аудитын газар хүлээн авч хянан, дүгнэхээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд шүүх  гэсэн 2 байгууллагад дээрх “Итгэмжлэлийг” гардуулжээ.

Random Posts