ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО.

Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1,  Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад баталгаажсан хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, өөрийгөө өмгөөлөх, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхийг зөрчсөн хэмээн үзэж өргөдөл ирүүлжээ.

Уг өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд эхлэхээр товлогдсон байна.

            ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ