Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэдийг албан тушаалд нь эгүүлэн томилоогүй, хууль бусаар огцруулсан гэсэн үндэслэлээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Иргэний болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхэд хандан нэхэмжлэл, гомдол гаргасан боловч шүүх харьяаллын бус гэсэн үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэхээс татгалзсан тул аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа  маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор дээрх иргэд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэргийн харьяалал тогтоох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 9:30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлосон байна.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН
ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ