Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

Шүүгчээр ажиллаж байсан нэр бүхий иргэд албан тушаалд нь буцаан томилоогүйн улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ хамгаалуулахаар иргэний болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхэд хандсан боловч шүүх харьяаллын бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас  татгалзсан тул аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.

            Дээрх гомдлын дагуу хэргийн харьяалал тогтоох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр боллоо.

Нэр бүхий иргэдийг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүйтэй холбогдуулан эрх нь зөрчигдсөн тухай маргааныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцээс тогтоов.