Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Иргэн П.Оюунчимэг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалтын зохицуулалт нь өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан; Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилснаас бусад хуульчдын Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан албан тушаалд өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж үзээд Монгол Улсын Үндсэн Хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор өргөдөл гаргажээ.

Уг өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд эхлэхээр товлогдсон байна.