Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг Азийн сангийн суурин төлөөлөгч, Харвардын их сургуулийн профессор нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг Азийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдберг болон Харвардын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Профессор Лоурэнс Лэссиг нарыг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр зочны тал Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, маргааны ангилал, бусад улсын Үндсэн хуулийн шүүхээс ялгагдах онцлог болон бусад зүйлийн талаар сонирхож, мэдээлэл авсан юм. Мөн талууд Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих байгууллагуудын нийтлэг тал болон ялгагдах зүйлийн тухай ярилцан санал солилцов.

Ganzo2

Түүнчлэн Профессор Лоурэнс Лэссиг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хянан шийдвэрлэж байсан, Монгол ард түмний аж ахуй, амьдралтай холбогдолтой бусдаас ялгагдах маргаан байвал АНУ-ын оюутнуудаар судалгаа хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ganzo3

Уулзалтын дараа зочдод Үндсэн хуулийн цэцийн ордныг танилцуулж, Их суудлын хуралдааны танхим, гишүүний өрөөг сонирхуулж дурсгалын зураг татуулсан байна.

Random Posts