Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид ХБНГУ-д ажлын айлчлал хийв.

Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан тэргүүтэй төлөөлөгчид Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуулийн шүүх, Ханнс-Зайделийн сангийн урилгаар тус улсад 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 3-ны өдрийн хооронд хийх ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Одбаяр, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа нар орсон байна.

Germany ailchlal2

Айлчлалын үеэр төлөөлөгчид ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид, Берлин Муж Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, шүүгчид, Бавари Муж Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, шүүгчидтэй уулзаж, тус шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд хоёр улсын шүүхийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, харилцан туршлага солилцов. Мөн Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, тэргүүн захирал, Берлин дахь салбарын дарга нар Цэцийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны төлөвийн талаар санал солилцсон байна.