Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль явуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар Доржийн Одбаяр сонгогдлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн
Тамгын газар
2017.06.14