Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дунд суудлын хуралдаан болно

             Нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд хандаж шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлын зарчим болон Үндсэн хуулийн холбогдох бусад зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэн мэдээлэл ирүүлжээ.

           Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 9:30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй эхэлнэ.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ