Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв

      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  хянан хэлэлцэв.
_DSC0302

   Энэхүү Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэсэн нь шүүгчид эрх олгосон заалт бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч болох шүүгч Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэлх хугацаанд ажиллах, хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байна гэж үзээд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргалаа.