Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 106 жилийн ойг тохиолдуулан 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэлийн ёслолд УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцлоо.
Ёслолын үеэр Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.