Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болно

Нэр бүхий иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн Нэг, Хоёр дахь хэсгийг өөрчлөн найруулж “Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх”  гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх”, мөн “Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж заасан нь 1994 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц хяналтын журмаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Уг маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товложээ.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Uncategorized