Монгол Улсын Үндсэн хуулийн өдрөөр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв /2018.01.13/

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр /2018.01.13/ боллоо.

zurag 2

Ёслолд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, УИХ болон Засгийн газрын зарим гишүүд, Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд оролцлоо.

1 zurag

Ёслолын үеэр Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсан, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.

zurag 3

 Мэдээллийн эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс,  www.times.mn

Uncategorized