Валерий Зорькин 75 насандаа Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгчөөр зургаа дахь удаагаа томилогдов

Оросын Холбооны Улс (ОХУ)-ын Холбооны зөвлөл 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгчөөр 75 настай Валерий Зорькиныг томиллоо. Тус Улсын Үндсэн хуулийн шүүхийн тэргүүнээр түүнийг томилох  саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэвшүүлсэн байна. Валерий Зорькины нэрийг дэвшүүлэх саналыг өмнө нь Холбооны Зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүйн болон Төрийн байгуулалтын Хороо дэмжсэн байна.

Zorkin

“Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн тухай” Оросын Холбооны Улсын 2009 оны хуульд оруулсан дэгийн дагуу ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг байна.  Валерий Зорькин ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн тэргүүнээр таван удаа буюу 1991, 2003, 2006, 2009 ба 2012 онд тус тус томилогдсон байна.

Uncategorized