БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч Чой Сун Ху Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2017-2018 онд үзүүлэх хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох” төслийг хэрэгжүүлэх ажил эхэлж буйтай  холбогдуулан БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнуудад зориулсан уулзалт, сургалт 2018 оны 2 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгууллаа.

БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч Чой Сун Ху Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан тэргүүтэй төлөөлөгчдийг  2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.

unnamed

 Уулзалтын үеэр  КОЙКА-ийн дэд Ерөнхийлөгч энэхүү төслийг хэрэгжүүлэхэд чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, сургах, хүний нөөцөөр тасралтгүй хангаж байх явдал чухал болохыг тэмдэглэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс энэхүү төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хэрэгжүүлэхээр шалгаруулсанд талархал илэрхийлэв. КОЙКА-ийн удирдлагад Монгол Улсын талаар мэдлэгтэй, судалгаатай хүн байгаад таатай байна гээд төсөл дууссаны дараа КОЙКА-ийн зүгээс боловсон хүчнийг давтан бэлтгэх, сургах тал дээр дэмжиж тусалж  байхыг хүсэв.

КОЙКА-ийн төлөөлөгч Монгол Улсад цахим засаглал, засаглалын ил тод байдлыг дээшлүүлэхтэй холбоотой Мэдээлэл, технологийн 14 төсөл хэрэгжсэн бөгөөд түүний нэг нь цахим шүүхийн үйлчилгээ нэвтрүүлэх энэхүү төсөл бөгөөд 2019 оноос КОЙКА Мэдээлэл, технологийн салбарын мэргэжилтэнг бэлтгэх, сургах тал дээр Монгол Улсын Их дээд сургуулиудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна гэв.

Uncategorized