Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн билээ. ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж тэд үзжээ.

Мэдээллийн  дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 9.30 цагаас Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхимд  нээлттэй хийхээр товлоод байна.