Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хойшлов

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг өнөөдрийн /2018-03-02/ Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байв.

Гэвч дээрх асуудлаар Цэцэд хандсан нэр бүхий иргэн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, мөн хуралдаанд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлттэй байгаагаа Үндсэн хуулийн Цэцэд албан ёсоор мэдэгдсэн байна. Үндсэн хуулийн Цэц ийнхүү хүсэлтийг үндэслэн хуралдааныг хойшлуулах тухай шийдвэр гаргалаа.

Uncategorized