Японы эрдэмтэн багш нарыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Нагоягийн их сургуулийн эрх зүйн боловсрол, судалгааны төвийн  эрдэмтэн, багш Накамура Ёшитака, Хироёки Ватанабе нарыг хүлээн авч уулзлаа.

Ganzorig gishuun

Уулзалтын үеэр тэд Үндсэн хуулийн эрх зүйн зарим тулгамдсан асуудлаар ярилцаж санал солилцов.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, эрх зүйн зохицуулалт болон маргаан хянан шийдвэрлэж буй ажиллагааны талаар,  Нагоягийн их сургуулийн багш нар Японы эрх зүйн тогтолцооны талаар тус тус танилцуулав.

Нагоягийн их сургууль нь Монгол Улсын их сургуулиудтай эрдэм солилцоо, хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, хамтарсан судалгааны төсөл, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.