Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хойшлогдов

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг болон 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хийхээр товлосон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн, Х.Нямбаатар хүрэлцэн ирээгүй бөгөөд маргааны хамрах хүрээ, хөндөгдөх асуудал, маргааныг бүрэн гүйцэт шийдвэрлэх шаардлага зэргийг харгалзан Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж Цэцийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүн үзсэн тул хуралдааныг хойшлууллаа.