Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэд хандаж Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр шинэчлэн баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуульд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин  төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллийн дагуу үүссэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэг  Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 14, Арван есдүгээр зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим  заалтыг тус тус  зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд эхлэхээр товлогдсон байна.