Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллэх дохиогоор дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангах өдөр болгосонтой холбогдуулан Үндсэн хуулийн Цэц түүний Тамгын газрын ажилтнууд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран дадлага, сургалтыг амжилттай зохион байгууллаа.

No Comments

No Comments