Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээллийн дагуу үүсгэсэн Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэхээр товлоод байна.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаар захиргааны байгууллага хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л захиргааны хэм хэмжээний актыг гаргахаар хуульчилсан нь хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэж болох тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж дээрх иргэн Цэцэд хандсан байна.