Үндсэн хуулийн нэр бүхий гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хуулийн нэр бүхий гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

 

Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах, Үндсэн хуулийн цэцийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ээр  шагнасан байна.