Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнуудад “Найруулан бичихүйд сурах арга барил эзэмших нь” сэдвээр лекц уншлаа

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан О.Шинэбаяр Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнуудад зориулан “Найруулан бичихүйд сурах арга барил эзэмших нь” сэдвээр өнөөдөр /2020-01-23/ лекц уншлаа.

Тэрбээр, найруулан бичих чадвар  эзэмшихэд юуг мөрдлөг болгох, найруулан бичихүйд сурах арга барилыг хэрхэн эзэмших, зөв найруулахын тулд үгийн бүтэц ямар үүрэгтэй байдаг, хэл найруулгын ямар түгээмэл алдаа гаргадаг, түүнээс  сэргийлэх, нэр томъёог хэрхэн зөв оноож, хэрэглэх зэрэг асуудлаар сонирхолтой яриа өрнүүллээ.

 Эрдэмтэн О.Шинэбаяр эхнээс нь зөв найруулж сурахын ач холбогдлыг тэмдэглэхийн сацуу найруулгын ур чадвар эзэмшихэд хамгийн чухал нь  өгүүлбэрийн бүтцийг сайн мэддэг байх учиртай.Өгүүлбэр зөв бол найруулга зөв байдаг.Хэл найруулга нь цаг үеийнхээ хэрэгцээ шаардлага, хэм хэмжээнд нийцсэн хамгийн идэвхтэй үг хэллэгийн өнгө аяс, шинж төрхийг бүрэн илэрхийлж байдагт оршиж буйг онцлон хэллээ.