Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэсэн заалт нь  Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1,  Жаран зургадугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх заалт, Далдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн байна гэсэн мэдээллийг ирүүлжээ.

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны хоёрдугаар  сарын 05-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлов.

Uncategorized