Иргэдийн өргөдөл, мэдээлэл, гомдлыг шуудангаар хүлээн авна

Манай улсад шинэ коронавирус /COVID-19/-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, болзошгүй бусад эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд иргэд өөрийн биеэр ирэхийг аль болох хязгаарлаж өргөдөл, мэдээлэл, гомдлоо баталгаат шуудангаар илгээхийг зөвлөж байна.

 

Мөн иргэд өргөдөл, мэдээлэл, гомдолтой холбогдуулан нэмэлт тайлбар хийх, хүсэлт гаргах болон бусад лавлагаа авах тохиолдолд уг журмыг баримтална уу.

Шуудангийн хаяг: Улаанбаатар 17023, Монгол Улс,
Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж,
Үндсэн хуулийн цэцийн ордон.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН
ТАМГЫН ГАЗАР
2020.03.12