Төрийн албаны Зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт батлах зөвшөөрлийг олгов

Төрийн албаны Зөвлөл 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж зарим  байгууллагын түүний дотор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Ажлын албаны төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг хянан хэлэлцээд батлах зөвшөөрөл олгосон шийдвэр гаргажээ.

Энэхүү тодорхойлолт нь тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчдад тавигдах боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын тусгай шаардлагыг баталгаажуулсан баримт бичиг юм.

Баримт бичиг нь тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, биелэлтийг хариуцах үндэслэл болно гэж Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасан байна.

Тус хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа бөгөөд түүнд нийцүүлэн  Төрийн албаны Зөвлөл төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг хянан хэлэлцэж, батлах зөвшөөрөл олгож байна.

Эх сурвалж

Uncategorized