Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

  Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд хийхээр товлоод байна.

                    

     2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр