Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шагналаар прокурорын байгууллагын зарим албан тушаалтныг шагнав

         Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуульт ёсыг хамгаалан бэхжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Э.Амарбат, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-орших, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Баянжаргал, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн дарга М.Оюундэлгэр нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ээр,  Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхбат, Б.Өнөрмаа нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Жуух бичиг”-ээр тус тус шагналаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шагналын журам”-ыг тус тус үндэслэн ийнхүү шагнасан байна. 

Uncategorized