Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов

         Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2020.09.25/ дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргалаа.


         Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалт нь Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авахтай холбоотой процессын явцад завсрын шийдвэр гаргах журмыг тогтоосон байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг хязгаарласан шинжгүй, хууль зүйн процессын суурь зарчмуудад нийцсэн байна гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үзжээ.