Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын зарим ажилтанд төрийн одон, медаль гардуулав

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын зарим ажилтанд Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн цэц бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цахим шүүхийн тогтолцоог бий болгоход оруулсан хувь нэмрийг нь үнэлж төрийн одон, медаль хүртээсэн байна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2020-10-21/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Хүндэтгэлийн танхимд болж, шагналыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат гардууллаа.

Uncategorized