Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэдийн гаргасан мэдээллийн дагуу, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 09.30 цагаас хянан хэлэлцэхээр товлосон байна.