Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

 Нэр бүхий иргэнээс Засгийн газрын шийдвэрээр 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан нь Монгол  Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн байна.

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд хийхээр товлоод байна. 

Uncategorized