Үндсэн хуулийн цэцийнхэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхээ зарласан билээ.

Тус хөдөлгөөнийг “Мод тарих үндэсний өдөр” буюу 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр улс орон даяар албан ёсоор эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын хамт олон “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж,  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  мод тарилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ  2015 оноос эхлэн мод тарих, арчлах, хамгаалах талаар хамтран ажиллаж байгаа билээ.


Uncategorized