Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчийн газрын тэргүүнийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Ионатан Гленкийг 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч уулзав.    

Уулзалтын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хоёр улсын харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг тэмдэглэн Герман Улсын төрийн сангуудын үйл ажиллагаа Монгол Улсын шилжилтийн эхний жилүүдэд улс төр, хууль, эрх зүйн институцүүдийг бэхжүүлэхэд туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэнд талархалтай байдгаа илэрхийлэв.

Төлөөлөгчийн газрын тэргүүн Монгол Улсын Үндсэн хуулийн хяналтын тогтолцоотой танилцахад баяртай байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн дэмжиж ажиллана гэдгээ тэмдэглэв.