Оюутнууд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлалын тэнхимийн оюутнууд “Монголын Үндсэн хуульт ёс” хичээлийн сэдвийн хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн ордон, түүний музей, хуралдааны танхим, бүтэц, зохион байгуулалттай танилцав. Мөн Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын референт Б.Эрдэнэбаяр, мэргэжилтэн Б.Мөнхтунгалаг нар оюутнуудад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл өглөө.